logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Rio Tinto”-ийн Зэсийн группийн Монголыг хариуцсан Ерөнхий захирлаар Б.Дуламсүрэн томилогджээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 06 15:15
    341

    Зургийг: ot.mn

    “Rio Tinto” групп “Оюу Толгой” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэнг Зэсийн группийнхээ Монголыг хариуцсан Ерөнхий захирлаар дэвшүүлэн томилсныг ойрын эх сурвалж мэдээллээ.

    “Rio Tinto”-ийн Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байсан С.Мөнхсүх өнгөрсөн оны эцсээр “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон юм. Б.Дуламсүрэн нь С.Мөнхсүхийг орлон “Rio Tinto”-ийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцах бөгөөд ирэх тавдугаар сард албан тушаалаа хүлээн авах юм байна.

    Б.Дуламсүрэн нь худалдаа, санхүүгийн салбарт ажилласан 25 жилийн туршлагатай, “Оюу Толгой” ХХК-д нэгдэхээс өмнө “BNP Paribas” банкны хөрөнгө оруулалтын банкир, “Mobicom” корпорацын Санхүү хариуцсан захирал, “Ньюком” группийн Харилцаа холбоо хариуцсан Гүйцэтгэх захирал зэрэг албан тушаал хашиж байсныг “Оюу Толгой” ХХК веб хуудастаа мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих