
Зургийг: Chris J Ratcliffe/Bloomberg
(Bloomberg) -- АНУ, Ираны мөргөлдөөн эхэлснээс хойш Ойрх Дорнодод цуцлагдсан нислэгийн тоо 27 мянга давлаа. Хоёрдугаар сарын 28-наас хойш Ойрх Дорнодыг зорих болон гарах чиглэлд 51.6 мянган хуваарьт нислэг товлосон байснаас 50 гаруй хувь нь цуцлагдаад байгааг судалгааны “Cirium” компани мэдээллээ. Тухайлбал: Европын хамгийн ачаалалтай Лондоны “Heathrow” нисэх буудалд Ираны дайны эхэлснээс хойш 300 нислэг цуцлагдаж, үйл ажиллагааны сорилттой тулж байгааг мэдээлсэн байна. Агаарын замын сааталтай холбоотойгоор тус буудалд 18 нисэх онгоц сул зогсолт хийснийг тодотгожээ.
Үүний зэрэгцээ зорчигчид шинээр тийз захиалж, санхүүгийн нэмэлт зардал гаргаж байгаа аж. Тиймээс даатгалын компаниудаасаа нөхөн төлбөр авах хүсэлтэй байгаа ч дайн, мөргөлдөөний шалтгаантай нөхөн олговор олгох заалтгүй байдгийг “Allianz”, “Zurich Insurance” зэрэг салбарын томоохон төлөөллүүд мэдээлсэн байна.
Жилдээ 31 тэрбум ам.долларын орлоготой аяллын даатгалын зах зээлийн бараг бүх бодлого нь дайнтай холбоотой нэхэмжлэлийг багтаагаагүй байдаг нь эрсдэл дагуулж эхэлж буйг энэ үйл явдал харуулж байна.