logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Ойрх Дорнодын мөргөлдөөн хөрөнгө оруулагчид бүс нутгаас дайжихад нөлөөлж байна
    Nishant Kumar, Benjamin Stupples
    Dinesh Nair, Omar El Chmouri
    Katia Porzecanski
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 06 11:00
    239

    Зургийг: Walaa Alshaer/Bloomberg

    (Bloomberg) -- Ойрх Дорнодын мөргөлдөөн булангийн орнуудын санхүүгийн тогтвортой байдалд ихээхэн аюул заналхийлэл учруулахаар байна. АНЭУ-ын Дубай, Абу Даби зэрэг хотууд дэлхийн дараагийн санхүүгийн төв гэгдэж байсан ч одоо өрнөж буй үйл явдал хөрөнгө оруулагчдыг бүс нутгаас дайжихад хүргэж буй.

    Арабын Нэгдсэн Эмират улс санхүүгийн салбарын томоохон хөрөнгө оруулагчдыг татаж, аялал жуулчлалын чухал гарц болж, асар том дата төвүүд барих зэргээр Ойрх Дорнодын тогтвортой байдлын тулгуур болж байсан ч бүс нутгийн нөхцөл байдал үүнд томоохон сорилт дагуулж эхэллээ. 

    Персийн булангийн бусад орнуудын нэгэн адил АНЭУ дэлхийн хэмжээний хэлэлцээрүүдэд хэдэн зуун тэрбум ам.доллар оруулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахыг зорьж байгаа юм. Абу Дабигийн хоёр их наяд ам.долларын баялаг, Дубайн хувийн хөрөнгө оруулалтын сан, АНЭУ-ын татварын таатай орчин зэрэг нь өсөлт, санхүүжилт хайж буй компаниудын хувьд мөрөөдөл байсан гэж хэлж болохоор байв.

    Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчид, дэлхийн томоохон банкнуудын урсгал Ойрх Дорнодоос чимээгүйхэн гарч магадгүйг одоо өрнөж буй үйл явдал харуулж байна. Ираны дайн дуусах хүртэл энэ гарах урсгал үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

    АНЭУ-ын эрх баригчид пүрэв гарагийн орой ирж буй пуужингийн цохилтын талаар Дубайн оршин суугчдад анхааруулж, тэднийг яаралтай хоргодох байр хайхыг уриалсан байна.

    Cэтгэгдэл бичих