logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ 5 жилийн төлөвлөгөөндөө ОХУ-ын хийн хоолойн төслийг урагшлуулах зорилт багтаажээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 06 10:40
    246

    Зургийг: Alexander Zemlianichenko Jr./Bloomberg

    BloombergNEF: "Сибирийн хүч-2" хийн хоолойн төсөл 2030 онд ашиглалтад орох боломжтой

    (Bloomberg) -- БНХАУ эдийн засгийн XV таван жилийн төлөвлөгөөндөө ОХУ-ын байгалийн хий дамжуулах хоолойн төсөлд ахиц гаргах зорилт багтаасан байна. Энэ нь Бээжингээс түлшний нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангах, Москватай харилцаагаа бэхжүүлэх томоохон алхам боллоо.

    Пүрэв гарагт танилцуулсан төлөвлөгөөнд БНХАУ-ОХУ-ын байгалийн хийн төв хоолой барих урьдчилсан шатны ажлыг урагшлуулах зорилт тусгасан байна. Төв хоолой гэдэг нь Сибирийн бүсээс Монголын нутгаар дамжиж БНХАУ-д хүрэхээр төлөвлөгдсөн "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийг хэлсэн байх магадлал өндөр.

    Гараанаас хөдөлсөн ч ахиц удаашралтай байгаа тус төсөл одоогийн "Сибирийн хүч" хоолойг дэмжиж, Ойрх Дорнодын зөрчил мөргөлдөөн бүс нутгийн байгалийн хийн нийлүүлэлтийн найдвартай байдалд эргэлзээ төрүүлэх болсон энэ үед БНХАУ-ын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх юм. Түүнчлэн Европын Холбоо 2027 оны эцэс гэхэд ОХУ-ын түлшний импортыг бүрэн хориглохоор төлөвлөсөн тул "Сибирийн хүч-2" хоолой нь ОХУ-ын экспортын амин чухал судас болох боломжтой.

    Өнгөрсөн онд ОХУ-ын Төрийн өмчит “Gazprom” компани "Сибирийн хүч-2" хоолойг барихаар БНХАУ-ын “China National Petroleum Corp.”-той хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаа мэдээлж байв.

    “BloombergNEF”-ийн тооцооллоор тус хоолой 2030 он гэхэд ашиглалтад орох магадлалтай байгаа аж.

    Cэтгэгдэл бичих