logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    ОУВС: Ойрх Дорнодын дайн дэлхийн эдийн засгийн тэсвэртэй байдлыг сорино
    Claire Jiao
    Patpicha Tanakasempipat
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 06 10:20
    267

    Зургийг: Morteza Nikoubazl/Bloomberg

    ОУВС: Ормузын хоолойгоор дамжих тээвэр тасалдсан нь инфляц эрчимжихэд нөлөөлнө

    (Bloomberg) -- Ойрх Дорнодын дайн дэлхийн эдийн засгийн тэсвэртэй байдалд сорилт дагуулна гэж Олон Улсын Валютын Сангийн (IMF) тэргүүн Кристалина Георгиева мэдэгдлээ. Мөн тэрбээр “Мөргөлдөөн удаан хугацаанд үргэлжлэх нь эрчим хүчний үнээс эхлээд зах зээлд оролцогчдын хүлээлтэд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлт, инфляц бодлого боловсруулагчдын хувьд дахин дарамт болно” гэж тодотгосон байна.

    "Гэнэтийн цочрол илүү ойрхон, олон давтамжтай өрнөх төлөвтэй байна. Ихэнх тохиолдолд тэдгээр “шок”-уудыг урьдчилан таамаглах боломжгүй байгаа ч үргэлж бэлэн байхыг хичээх хэрэгтэй" гэж ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева Бангкокт болсон “Ази 2050” бага хурлын үеэр тавьсан илтгэлдээ дурдлаа.

    АНУ-Израилын цохилтод өгсөн Ираны хариу цохилт нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тосны урсгалыг аль хэдийн тасалдуулаад байгаа юм. Үүний улмаас эрчим хүчний үнийн өсөлт нь инфляцыг өдөөж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

    "ОУВС Ойрх Дорнодын мөргөлдөөнийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сард танилцуулах Дэлхийн эдийн засгийн төлөвийн тайландаа дайны үр нөлөөллийг тусгах болно" гэж Кристалина Георгиева онцоллоо.

    Хамгийн сүүлд буюу нэгдүгээр сард ОУВС 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 3.3 хувь, 2027 онд 3.2 хувь байна гэж бага зэрэг нэмэгдүүлээд байсан юм.

    ОУВС-ийн тэргүүн Азийн улс орнууд худалдааны тодорхойгүй байдлаас өөрсдийгөө хамгаалахын тулд хоорондоо илүү их хамтран ажиллахыг уриалсан байна.

    Cэтгэгдэл бичих