logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Гадаад худалдаа I-II сард $4.6 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 06 09:50
    349

    Зургийг: С.Батсайхан

    ГЕГ: Оны эхний хоёр сард чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 54.4 хувиар өсөж, 15.8 сая тонн болов

    Гадаад худалдааны бараа эргэлт оны эхний хоёр сарын дүнгээр 4.6 тэрбум ам.доллар болсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.4 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.

    Оны эхний хоёр сарын байдлаар экспортын дүн импортын дүнгээс 1.5 тэрбум ам.доллароор давж, худалдааны тэнцэл эерэг гарлаа. Гадаад худалдаа нийт дүнгээр өсөхөд экспорт өмнөх оны мөн үеэс 51.9 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ. Харин импорт 7.9 хувиар буурч, 1.6 тэрбум ам.доллар болсон байна.

    Экспортын орлогын нийт дүнгийн 46.8 хувийг зэсийн хүдэр баяжмалаас, 34.4 хувийг чулуун нүүрс, 7.4 хувийг алтны борлуулалт эзэлжээ.

    Оны эхний хоёр сарын байдлаар 15.8 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 54.4 хувиар өсөөд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний үнэ тогтвортой, биржийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа идэвхтэй хийгдэж байгаа бөгөөд нүүрсний  борлуулалтын нийт дүн 20 хувиар өсөж, нэг тэрбум ам.доллар даваад буй.

    Харин зэсийн баяжмалын экспортын орлого 1.4 тэрбум ам.доллар болсон нь 2.6 дахин өссөн дүн боллоо. Оюутолгойн үйлдвэрлэлтэй холбоотойгоор энэ онд зэсийн баяжмалын экспорт нэмэгдэх хүлээлттэй байгаа юм.

    Импортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдээс суудлын автомашины худалдан авалт хоёр дахин буурчээ. 2026 он гарсаар сард дунджаар 6000 гаруй суудлын автомашин импортолсон байна.

    Мөн нефтийн бүтээгдэхүүний импорт нийт дүнгээрээ бага зэрэг нэмэгдсэн бөгөөд үүний дотор АИ-92 автобензины худалдан авалт 61.6 мянган тонноор өсжээ.

    Cэтгэгдэл бичих