logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Мөргөлдөөн эхэлснээс хойш Ойрх Дорнодын бүс нутагт 23,000 гаруй нислэг цуцлагдаад байна
    Leen Al-Rashdan
    Danny Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 05 14:35
    122

    Зургийг: Munir Uz Zaman/Bloomberg

    Лондон-Сингапур чиглэлийн нислэгийн тийзийн үнэ 900 хүртэлх хувиар өсөв

    (Bloomberg) -- АНУ-Ираны мөргөлдөөн эхэлснээс хойш Ойрх Дорнодын бүс нутагт цуцлагдсан нислэгийн тоо 23 мянга давлаа. Тухайлбал: агаарын тээврийн томоохон компаниудын нэг “Emirates” бямба гараг дуустал Дубай чиглэлийн орох, гарах бүх нислэгүүдээ цуцалсан байна. Харин “Qatar Airways” компани баасан гараг хүртэл бүх нислэгүүдээ цуцалжээ.

    Хоёрдугаар сарын 28-нд мөргөлдөөн эхэлснээс хойш Ойрх Дорнодын улс орнуудыг чиглэх болон бүс нутгаас гарах 36 мянган нислэгийн талаас илүү нь цуцлагдаад байгааг нислэгийн мэдээллийн “Cirium” компани мэдээллээ. Энэ нь 4.4 сая гаруй суудалтай дүйцэж байгаа аж.

    FLIGHTS-CANCELLATION-GFX.png

    Үүний зэрэгцээ Азийн агаарын тээврийн зарим компанийн эрэлт, тийзийн үнэ эрс өсөж байна. Тодруулбал: гуравдугаар сарын тавны өдрийн Английн Лондон хотын “Heathrow” нисэх онгоцны буудлаас Сингапур чиглэлийн онгоцны тийзийн үнэ 66 мянган хонконг доллар давж, энгийн үеийнхээс 900 гаруй хувиар өсжээ.

    Мөн “Heathrow” нисэх онгоцны буудлаас Хонконг чиглэлийн энгийн үед 5000 гаруй хонконг доллар байдаг тийзийн үнэ 26 мянган хонконг доллар давсан байна.

    Cэтгэгдэл бичих