logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    2025 онд Монгол Улс өндөгний хэрэглээнийхээ 76 хувийг дотоодоосоо хангажээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 05 10:20
    396

    Зургийг: Bloomberg

    Хүн амын өндөгний хэрэглээ сүүлийн 25 жилд зургаа дахин өсөөд байна

    2025 онд үндэсний үйлдвэрлэгчид 395 сая ширхэг өндөг үйлдвэрлэж дотоодын нийт хэрэглээний 76 орчим хувийг хангасныг  Тахианы аж ахуй, өндөгний бизнес эрхлэгчдийн холбоо мэдээллээ. Харин үлдсэн 24 хувь буюу 120 сая ширхгийг импортоор хангасан байна.

    Нийт хүн амын өндөгний хэрэглээ сүүлийн 25 жилд зургаа дахин өсөж, үүнийг дагаад дотоодын үйлдвэрлэл болон импортын худалдан авалт нэмэгдэж буй.

    Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн бодлогын дэмжлэгээр үйлдвэрлэгчид хүчин чадлаа өргөтгөж, өндөгний хэрэглээгээ дотоодоос бүрэн хангах боломж бүрдэж байгааг тодотгож байсан юм.

    Жил бүр өсөн нэмэгдэж буй өндөгний хэрэглээг хангахад импортын тоо хэмжээг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр зах зээлд хомсдол, үнийн өсөлт үүсгэхгүй зохицуулах боломжтой.

    Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрээр өндөгний импортод квот тогтоосон юм. 90 сая ширхэг хүртэлх өндгөнд гаалийн тарифыг 50 хувь хөнгөлсөн бол түүнээс дээш 15 хувиар тооцохоор тохиролцсон.

    Дотоодын томоохон үйлдвэрлэгч “Түмэн Шувуут” ХК-ийн санхүүгийн онцлох үзүүлэлтүүдээс харвал 2025 онд 175.1 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 22.3 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

    Өндөг болон бусад бүтээгдэхүүний борлуулалтаас нийт 97.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оноос 17 орчим хувиар өсжээ. Ингэснээр татварын дараах цэвэр ашиг нь 1.4 орчим хувиар нэмэгдэж, 14.6 тэрбум болсон байна.  2026 онд 244 сая ширхэг өндөг үйлдвэрлэхээр зорьж буйг “Түмэн Шувуут” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих