
Зургийг: moenco.mn
Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation”-ийн Монгол дахь охин компани “МоЭнКо” татварын акт, торгууль, алдангид 512.2 тэрбум төгрөг буюу 143.4 сая ам.доллар төлөхийг шаардсан шүүхийн шийдвэр хүлээн авснаа мэдээллээ.
Бичгээр гаргасан дээрх шийдвэртэй холбоотойгоор Монголын татварын мэргэжилтнүүд, хуулийн зөвлөхүүдээс туслалцаа эрэлхийлж байгаагаа “Mongolia Energy Corporation” мэдэгдэлдээ дурдсан байна.
Холбогдох хуулийн дагуу “МоЭнКо” нь татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй бол 30 хоногийн дотор татварын маргаан шийдвэрлэх зөвлөлд давж заалдах эрхтэй аж.
Хуулийн арга хэмжээнээс гадна хоёр тал харилцан хүлээн зөвшөөрч болох үр дүнд хүрэхийн тулд Монголын Татварын Ерөнхий Газартай чадахаараа хамтран ажиллана гэдгээ онцолсон байна.