logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    2026 оны II сарын эцэст ГВАН $6.8 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 42.8 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 04 16:25
    371

    Зургийг: С.Батсайхан

    Оны эхний сард гадаад валютын албан нөөц 6.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 38 хувиар өсжээ

    Монгол Улсын гадаад валютын нөөц хоёрдугаар сарын эцэст 6.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Гадаад валютын албан нөөц хэдийгээр оны эхнээс 2.9 хувиар буурсан ч эхний хоёр сарын хугацаанд харьцангуй тогтвортой түвшинд хадгалагдаж байна.

    Гадаад валютын нөөц өмнөх сараас нэг орчим хувиар өссөн бол жилийн дүнгээр 42.8 хувиар өсөөд буй. Оны эхний хоёр сарын хугацаанд Монголбанкны зохион байгуулдаг гадаад валютын дуудлага худалдааны нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 600 орчим сая ам.доллароор буурсан байна. 

    2025 оны сүүлийн сард гадаад валютын нөөц 1.1 тэрбум ам.доллароор буюу эрс нэмэгдэж байсан юм. Түүнчлэн мөнгөжсөн алт биет хэмжээгээр оны туршид бараг өөрчлөлтгүй байсан ч оны эцэст үнийн дүнгээр 64 хувиар өссөн үзүүлэлттэй байв.

    Харин оны эхний хоёр сарын гадаад валютын албан нөөцийн бүтцийн талаарх мэдээлэл одоогоор хараахан нийтлэгдээгүй байна. Оны эхнээс олон улсын зах зээл дэх алтны ханш 19 хувиар өссөн нь гадаад валютын нөөц дэх алтны хэмжээнд анхаарал хандуулах гол үзүүлэлт болгож байгаа юм.

    Cэтгэгдэл бичих