logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Mongolian Mining Corporation” 2025 онд ашиг нь 90 хувиар буурах төсөөлөл танилцуулсан ч хувьцаа нь өсөлттэй байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 04 13:25
    456

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    Хөрөнгө оруулагчид “Mongolian Mining Corporation”-ийн урт хугацааны өсөлтөд төвлөрч байна

    Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани 2025 оны цэвэр ашиг нь 90 гаруй хувиар буурахаар байгааг анхааруулсан ч хувьцааны ханш нь өсөлттэй хэвээр байна. Тухайлбал: энэ он гарсаар “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш 18 гаруй хувиар өсөөд байгаа юм. Энэ нь хөрөнгө оруулагчид тус компанийн урт хугацааны өсөлтөд итгэлтэй байгааг харуулж байна.

    2025 онд “Mongolian Mining Corporation” компанийн цэвэр ашиг 5-15 орчим сая ам.долларын түвшинд байхаар байгааг “Bloomberg Intelligence” таамаглаж байна. Оны эхний хагас жилд өндөр дүнгээр унасан тус компанийн нүүрсний бизнес оны хоёрдугаар хагасаас тогтворжсон байх магадлалтайг Эндрю Чен онцоллоо.

    Мөн тус компани хугацаа нь 2026 онд дуусах байсан бондынхоо өр төлбөрөө эрт барагдуулсан зэрэг нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж байна.

    Cэтгэгдэл бичих