logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Премиум Нексус” ХК-ийн борлуулалтын орлого 2025 онд 33 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 04 11:10
    310

    Зургийг: CU

    “Премиум Нексус” ХК-ийн цэвэр ашиг 42.6 хувиар буурчээ

    CU сүлжээ дэлгүүрийн толгой компани “Премиум Нексус” ХК-ийн борлуулалтын орлого 2025 онд 33 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Өнгөрсөн оны сүүлийн хагас жилд тус компанийн борлуулалт эрчимжиж, оны эцэст 795.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Хэдий тийм боловч компанийн зардлууд тайлант хугацаанд нэлээд нэмэгдсэн нь цэвэр ашгийн маржин нь буурах гол шалтгаан болжээ.

    Оны эцэст тус компани 27.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, өмнөх оны мөн үеэс 42.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

    unnamed (1).jpg

    Үүнээс гадна “Премиум Нексус” компани өнгөрсөн оны эцсээр хувьцаагаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж дууссан юм. Ингэснээр хувьцааны ханш нь эрс өсөж, түүхэн дээд түвшинд хүрээд байв.

    Харин 2026 он гарсаар хувьцааны ханш нь буурч, одоогийн байдлаар сүүлийн дөрвөн сар орчмын доод түвшинд дөхөөд байна.

    Cэтгэгдэл бичих