
Зургийг: С.Батсайхан
Монгол Улсын Засгийн газар өрийн менежмент хийх зорилгоор олон улсын зах зээлд шинээр гаргасан бондын ханш өсөж байна. Зургаан жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын “Сенчири-5” бондын ханш өмнөх өдрийн арилжааг 0.33 ам.долларын өсөлттэй хаагаад байна.
Бондод ирсэн захиалга нийт гаргаж буй дүнгээс 2.6 дахин давсан маш эерэг үзүүлэлттэй байсан юм. Одоогоор өгөөжийн түвшин 5.89 болж буурсан байна.
Энэхүү бондоор 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондын 321.6 сая ам.долларыг, ирэх сард хугацаа нь дуусах 5.125 хувийн хүүтэй “Номад” бондын 154 сая ам.долларыг дахин санхүүжүүлэхээр болсныг Сангийн яам мэдээллээ. Үүний үр дүнд нь Засгийн газар 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулж, 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж, төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг буурууллаа гэж онцлов.
Лхагва гарагийн Азийн арилжаагаар арилжааны идэвх мөн өндөр байх хүлээлттэй байна.