logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Ираны цөмийн хөтөлбөрийн талаар мэдэх ёстой зүйлс
    Jonathan Tirone
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 03 10:40
    459

    Зургийг: Maxar Technologies/Bloomberg

    ОУАЭХА: Иран уран баяжуулах байгууламжуудад тодорхойгүй үйл ажиллагаа явуулж байна

    (Bloomberg) -- Ираны цөмийн зэвсэгтэй болох зорилго тус улсыг олон арван жилийн турш АНУ болон түүний холбоотнуудтай хурцадмал байдлын төвд байлгасаар ирсэн. Иран цөмийн зэвсэгтэй болбол томоохон аюул заналхийлэл дагуулна гэж Израил улс үздэг. 

    2015 онд байгуулсан олон улсын хэлэлцээрээр Ираны цөмийн үйл ажиллагааг хязгаарлаж, оронд нь тус улсад чиглэсэн хориг арга хэмжээг сулруулсан юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхны бүрэн эрхийнхээ хугацаанд тус хэлэлцээрээс гарч байв.

    Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд буюу 2025 оны зургаадугаар сард АНУ болон Израил хамтран Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдсөнөөр шинэ хэлэлцээр хийх оролдлогууд бүтэлгүйтсэн. 2026 онд хоёрдугаар сард АНУ Иранд агаарын цохилт өгч эхлэхээс өмнө хоёр улс хэлэлцэж байсан ч тохиролцолд хүрч чадаагүй байсан юм.

    ATOMIC-STOCKPILE-GFX.png

    Яагаад Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой санаа зовнил үүссэн бэ?

    АНУ Исламын Бүгд Найрамдах Улсын дэглэмд учрах аюул заналхийллийг арилгахын тулд "томоохон байлдааны ажиллагаа" эхлүүлсэн гэж Дональд Трамп мэдэгдсэн юм. Үүнд “Иран цөмийн зэвсэг хөгжүүлэхгүй байхыг баталгаажуулах" орно гэж тодотгожээ. 

    Энэхүү цохилтыг НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага болох Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн (ОУАЭХА) байцаагчид Иран зургаадугаар сард бөмбөгдсөн уран баяжуулах байгууламжуудад тогтмол, тайлбарлаагүй үйл ажиллагаа явуулж байна гэж мэдээлсний дараах өдөр эхлүүлсэн юм. 

    Харин Ираны талаас цөмийн хөтөлбөрөө энх тайван, эрчим хүчний зорилгоор үргэлжлүүлж байгаа гэж мэдээлж байсан юм. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейд "Иран хэзээ ч цөмийн бөмбөгтэй болохыг эрэлхийлж байгаагүй, цаашид ч эрэлхийлэхгүй" гэж мэдэгдэж байв.

    Хэдий тийм боловч өнгөрсөн оны зургаадугаар сард АНУ, Израил хамтран Иранд цохилт өгөхөөс хэдхэн хоногийн өмнө ОУАЭХА Ираныг шүүмжилж, тус агентлагийн байцаагчидтай хамтран ажиллах үүргээ зөрчсөнийг нь буруушаасан аж. Тус улсын цөмийн хөтөлбөр нь "зөвхөн эрчим хүч, энх тайвны зориулалтаар” байгааг баталгаажуулж чадаагүй гэж мэдэгдэж байсан юм. 

    ОУАЭХА нь дэлхий даяарх ураны нөөцийг грамм бүрээр нь хянаж, тус түүхий эдийг зэвсэг болгон ашиглахаас сэргийлдэг. Зургаадугаар сарын цохилтоос хойш Иран ОУАЭХА-т баяжуулсан ураны нөөц болон тэдгээрийн байршлын талаар мэдээлэл өгөхийг хориглох шийдвэр гаргасан нь НҮБ-ын өргөн хүрээтэй хоригт эргэн ороход нөлөөлсөн байна. 

    Ираны ураны нөөц сүүлд ямар байсан бэ? 

    Сүүлийн байдлаар ОУАЭХА Ираны ураны нөөцөд 441 килограмм 60 хувь хүртэл баяжуулсан уран байгааг мэдээлсэн юм. Энэ нь уран баяжуулалт 2025 оны хоёрдугаар сард 50 хувь байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт болж байна.  Энэ хэмжээ нь 12 орчим цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд хангалттай нөөц юм. Ираны ураны нөөцийг бүрэн тодорхойлох боломжгүй ч тус улс уран баяжуулах техникийн мэдлэгээ хадгалж байгаа. Энэ нь тус улс цөмийн хөтөлбөрөө харьцангуй хялбархан сэргээх боломж олгож байна. 

    IRAN-URAN.png

    Өндөр түвшинд баяжуулсан уран гэж юу вэ? 

    Байгалийн уран нь ихэвчлэн  U-238 ба U-235 гэсэн хоёр изотопоос бүрддэг. U-235 изотоп нь цөмийн эрчим хүч болон зэвсэгт шаардлагатай урвалын гол элемент боловч түүхий ураны хүдэрт бага концентрацитай агуулагддаг. Тиймээс U-235-ийн концентрацийг нэмэгдүүлэхийн тулд тус түүхий эдийг баяжуулах шаардлагатай болдог. Изотопуудыг ялгахын тулд дуунаас өндөр хурдаар эргэлддэг мянга мянган центрифуг ашигладаг байна. 

    Ихэнх цөмийн цахилгаан станцуудыг эрчим хүчээр хангахын тулд ураны баяжуулалт 3.7 хувийг давахад хангалттай.  20 хувиас дээш хэмжээг "өндөр баяжуулсан уран" гэж тодорхойлдог.  Учир нь баяжуулалтын түвшин 20 хувьд хүрэхэд тусгай боловсруулалт шаарддаг бөгөөд цөмийн зэвсэг үйлдвэрлэх явцыг түргэсгэдэг. Цөмийн зэвсгийн ураны ердийн концентраци 90 хувь байдаг. 60 хувь хүртэл баяжуулсан ураныг цөмийн бөмбөгт ашиглаж болох ч хүч чадал, найдвартай байдал багатай. 

    Иран улс өмнө нь уран баяжуулах ажлаа цэргийн бус зорилгоор шаардлагатай түвшинд хязгаарлахад бэлэн байгаагаа мэдэгдэж байсан ч бүрэн зогсоохгүй гэжээ.

    Cэтгэгдэл бичих