logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    “Улаанбаатар трам” төслийн санхүүжилтэд ₮350 тэрбумыг батлав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 03 09:20
    234

    Зургийг: С.Батсайхан

    Нийслэлийн төсвийн тодотголоор нэмэгдэж буй зардлыг “Сэлбэ дэд төв”-ийн борлуулалтаас төвлөрүүлэхээр төлөвлөжээ

    Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ. 2026 онд нийслэлийн төсөвт 5.4 их наяд төгрөгийн орлого төвлөрөх бол урсгал зардлыг 71.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 8.8 тэрбум төгрөгийн зардлын шилжүүлэг хийж баталсан байна.

    Энэ хүрээнд “Улаанбаатар трам” төслийн санхүүжилтэд 350 тэрбум төгрөг, Дулааны V  цахилгаан станцын нийслэлээс хариуцах хөрөнгө болох 200 тэрбум төгрөг, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын байгууламжийн түрээсэнд 70.1 тэрбум төгрөг, “Сүү” хөтөлбөрийн хүүгийн дэмжлэгт таван тэрбум төгрөг баталсан юм.

    Мөн Улаанбаатар хотын шинэ их тойруу зам, автомашингүй гудамж, явган болон цахилгаан дугуйн замын байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл, шинэ дэд төвд Төрийн байгууллагын нэгдсэн цогцолборын барилга барих санхүүжилт зэргийг тусгалаа.

    unnamed (2).jpg

    Тодотголоор нэмэгдэж буй зардлыг нийслэлийн өөрийн бүтээн байгуулалт “Сэлбэ дэд төв”-ийн борлуулалтаас 438 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь татвар төлөгчдөд ачаалал болохгүй ч төсвийн төлөвлөлт тооцоолол хангалтгүй байгааг НИТХ дахь Ардчилсан намын бүлэг шүүмжилсэн юм. Мөн “Улаанбаатар трам” төсөлд гэнэтийн нөхцөл байдлаар 350 тэрбум төгрөг төсөвлөсөн нь хардалт бас эрсдэл дагуулна гэж үзэж буйгаа илэрхийллээ.

    Cэтгэгдэл бичих