logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “SpaceX” түүхэн дэх хамгийн том IPO хийхийг зорьж байна
    Bailey Lipschultz, Ryan Gould, Kiel Porter, Eric Johnson
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 02 16:55
    143

    Зургийг: Joe Raedle/Bloomberg

    “SpaceX” энэ сард IPO хийх хүсэлт гаргаж, VI сард нээлттэй компани болох магадлалтай байна

    (Bloomberg) -- Илон Маскийн “SpaceX” компани энэ сард багтаан IPO хийх хүсэлтээ гаргах хүлээлттэй байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Ингэснээр тус компани энэ оны зургаадугаар сард олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болох магадлалтай болж байна.

    “Bloomberg”-ийн тооцооллоор “SpaceX”-ийн зах зээлийн үнэлгээ 1.75 их наяд ам.доллар, татан төвлөрүүлэх хөрөнгийн дүн нь 50 тэрбум ам.доллар байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл “Saudi Aramco” 2019 онд 29 тэрбум ам.доллар босгож байснаас хойших буюу түүхэн дэх хамгийн том IPO болох тооцоотой байгаа юм.

    Мөн зах зээлийн үнэлгээ нь “Meta Platforms”, “Tesla” зэрэг “S&P 500 Index”-ийн ихэнх компаниас томрох боломжтой байна.

    “SpaceX” Илон Маскийн хиймэл оюуны “xAI” стартапыг худалдан авч, хиймэл оюуны чиглэлийн стратегиа өргөжүүлж буй. IPO-оос босгосон хөрөнгөөр “Starship” пуужингийн хөгжүүлэлт, сансарт байрлах дата төвүүд зэрэг төслүүдээ санхүүжүүлэхийг зорьж байна.

    Cэтгэгдэл бичих