logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Залуучуудын ажилгүйдэл улсын дунджаас 2.7 дахин өндөр байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 02 15:20
    372

    Зургийг: mongolia.gov.mn

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаад байна

    Технологийн эрчимтэй шилжилт, хиймэл оюуны нөлөө, геополитикийн эрс өөрчлөлтүүд нь хөдөлмөрийн зах зээлийг сууриар нь өөрчилж байна. Үүний зэрэгцээ шинэ ур чадварууд шаардагдаж байгаа тул Монгол Улс эдгээр өөрчлөлтөд бэлэн байж, хүний нөөцийн ур чадварыг  шинэ шатанд гаргах шаардлагатайг Ерөнхий сайд Г.Занданшатар Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр форумын үеэр онцоллоо.

    Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн түвшин сүүлийн гурван жилд төдийлөн өсөлтгүй буюу 56-57 орчим хувьтай байгаа юм. Харин ажиллах хүчний оролцооны түвшин өнгөрсөн оны IV  улирлын байдлаар 62.3 хувьтай байна.

    Ажилгүйдлийн түвшин 5.6 хувьтай байгаагаас залуучуудын ажилгүйдэл улсын дунджаас 2.7 дахин өндөр байгаа аж. Мөн нийт ажиллагсдын 53 хувь нь эзэмшсэн мэргэжлээсээ өөр ажил,  хөдөлмөр эрхэлж буйг салбарын яам мэдээлж байв.

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”  болгон зарлаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд 106.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа юм.

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир

    Cэтгэгдэл бичих