logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Батлан хамгаалах салбарын ETF он гарсаар 15 хүртэлх хувийн өсөлттэй байна
    Nishant Kumar, Dinesh Nair, David Ramli
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 02 13:20
    320

    Зургийг: Altaf Qadri/AP Photo/Bloomberg

    Томоохон банкнууд АНЭУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэж эхэллээ

    (Bloomberg) -- Он гарсаар Европ болон АНУ-ын батлан хамгаалах компаниудын хувьцаанд хөрөнгө оруулдаг биржээр арилжаалагддаг сангууд 13-15 хувийн өндөр өсөлттэй байна.

    Томоохон зөрчилдөөн болон геополитикийн хурцадмал байдлууд салбарын хувьцаануудын өсгөх гол шалтгаан болж буй. Европын Холбооны орнууд батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэхээр байгаа нь салбарын компаниудын хувьцааны ханшид дэмжлэг болж байна.

    Үүнээс гадна их хэмжээний хөрөнгөтэй, зах зээлд орлуулагдах магадлал багатай компаниудын хувьцаа хиймэл оюуны болгоомжлолоос үүдэлтэйгээр хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.

    АНУ-ын “RTX Corporation”-ийн хувьцаа зах зээл нээгдэхэд анхаарлын төвд байхаар байна. Иранд өгсөн цохилтыг тус компанийн хөгжүүлсэн пуужингаар хийсэн аж. Энэ онд Пентагоноос тус пуужингаар 57 ширхгийг нэмж авахаар байгаа бөгөөд жилд 1000 ширхгийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

    Түүнчлэн Ойрх Дорнодын улс орнууд руу нүүгээд байсан арилжаалагчид болон банкнуудын удирдлагууд одоогийн нөхцөл байдлаас шалтгаалж, бүс нутгийн орнуудад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх талаар хэлэлцэж эхэлсэн байна.

    АНЭУ дроны цохилтод өртсөнөөр “JPMorgan”, “Citigroup” зэрэг компани ажилчдадаа зайнаас ажиллаж, Элчин сайдын яам зэрэг байршлуудаас хол байхыг зөвлөөд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих