logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Н.Энхбаяр: Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 10-15 хувиар савлаж болзошгүй ч Монгол Улсад шууд нөлөөлөхгүй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 02 11:20
    296

    Зургийг: С.Батсайхан

    АҮЭБЯ: Газрын тосны бүтээгдэхүүний 95 хувийг ОХУ-аас, үлдсэнийг БНХАУ-аас импортолж байна

    Ойрх Дорнодод болж буй үйл явцаас хамаарч дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 10-15 хувиар савлаж болзошгүй ч Монгол Улсад шууд нөлөөлөхгүй гэдгийг Эдийн засагч Н.Энхбаяр тодотголоо.

    Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ 95 орчим хувийг ОХУ, тэр дундаа “Роснефть” болон Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс түлхүү импортолж, үлдсэнийг нь БНХАУ-аас худалдан авч буй.

    ОХУ-аас АИ-92 төрлийн автобензин хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа юм. Мөн Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний татвар бууруулах асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байгааг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам мэдээлж байв.

    Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр тогтмол өсөж байгаа бөгөөд АИ-92 төрлийн шатахууны хэрэглээ 2024 онд сард дунджаар 60 мянган тонн байсан бол 2025 онд 80 мянган тонн хүрсэн байна. Мөн уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр дизель түлшний хэрэглээ ч нэмэгдэж байгаа аж.

    Геополитикийн нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед шатахууны нөөц бүрдүүлэх нь чухал ч Монгол Улс 480 мянган тонны нөөц бүрдүүлэх, 117 агуулах савтай байна. Батлан хамгаалах салбарыг эс тооцвол Төрийн эзэмшилд нөөцийн сав байхгүй гэдгийг салбарын сайд тодотгож байсан юм.

    Багадаа 3-6 сарын хэрэглээг нөөцлөх сав барих, шатахууны нөөц бүрдүүлэхэд аж ахуйн нэгжүүдэд нэг их наяд орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох хууль батлаад байна. Урьдчилсан байдлаар 20 орчим аж ахуйн нэгж, нийт 200 гаруй мянган метр куб багтаамж бүхий сав барих хүсэлтээ өгчээ. Аж ахуйн нэгжүүдэд хүндрэл багатай, богино хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч буйг салбарын яам мэдээлсэн юм. 

    Cэтгэгдэл бичих