logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Netflix” яагаад хэлцлээс гарах болсноо тайлбарлав
    Lucas Shaw
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 02 10:40
    371

    “Netflix”-ийн Гүйцэтгэх захирлуудын нэг Тед Сарандос. Зургийг: David Paul Morris/Bloomberg

    (Bloomberg) -- “Netflix” компани “Warner Bros. Discovery”-ийг худалдан авах хэлэлцээрээс гарахаар болсноо хоёрдугаар сарын 26-нд мэдээлсэн нь Холливудын ​хувьд гэнэтийн шийдвэр боллоо.

    Тус компани өнгөрсөн оны 12 дугаар сард “Warner Bros. Discovery”-ийн студи болон “HBO Max” стриминг бизнесийг худалдаж авахаар тохиролцсон юм. “Netflix”-ийн Гүйцэтгэх захирлуудын нэг Тед Сарандос Цагаан ордонд хэд хэдэн удаа хэвлэлд ярилцлага өгч, хэлэлцээрийн талаар мэдээлж байсан юм. 

    Тед Сарандос сүүлд “Bloomberg News”-т өгсөн ярилцлагадаа “Хэлцэлтэй холбоотой хоёр компанийн тавьсан саналуудыг үнэлж үзсэний эцэст хэлцлээс гарах шийдвэр аль хэдийн гаргасан байсан” гэж мэдээлжээ.

    Тус компанийн өрсөлдөгч “Paramount Skydance” компани “Warner Bros. Discovery”-ийг худалдан авахын тулд хэдэн арван тэрбум ам.доллар зээлж байгаа аж. Ингэснээр “Paramount Skydance” зардлаа бууруулж, олон  мянган ажлын байраа цомхотгоход хүрэх болно гэж Тед Сарандос байр сууриа илэрхийлсэн байна.

    Cэтгэгдэл бичих