
Зургийг: Gallo Images/Getty Images
(Bloomberg) -- Ираны нөхцөл байдал хэрхэн эргэхээс дэлхийн эдийн засагт учирч болох гол эрсдэл нь газрын тос болохыг “Bloomberg Economics” онцолж байна. Иран улс дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн таван хувийг хангахын сацуу газрын тосны тээвэрлэлтийн нийт урсгалын 1/5 нь дамждаг Ормузын хоолой тус улсын мэдэлд байдаг.
Ормузын хоолойг хаах сүрдүүлэг нь хэрэв бодит болбол газрын тосны үнэ баррель нь 108 ам.доллар хүрч өсөх боломжтойг “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ.
Газрын тос, байгалийн хий тээвэрлэгч хөлгүүд Ормузын хоолойгоор зорчихоос зайлсхийх болж, одоогоор тус хоолой үндсэндээ хаагдаад байгааг “Tasnim “агентлаг мэдээллээ. Хөлөг онгоцнууд Ормузын хоолойгоор тээвэрлэлт хийх нь аюултай болсныг Ираны Хувьсгалт Гвард анхааруулсныг мөн тодотгосон байна.
Ойрх Дорнодод АНУ цэргийн хүчээ төвлөрүүлж эхэлсэнтэй зэрэгцэн газрын тосны үнэ энэ он гарсаар 20 гаруй хувиар өсөөд байгаа юм.