
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- БНСУ-ын Үндэсний тэтгэврийн сан 2025 онд 18.82 хувийн өгөөжтэй буюу 1988 онд байгуулагдсанаас хойших хамгийн ашигтай жилээ үдлээ. Тус сан гурван жил дараалан дээд түвшнээ шинэчилж байгаа аж. 2025 оны өгөөж нь 2024 онд тогтоосон 15 хувийн өсөлтөөс хамаагүй өндөр дүн болж байна. Үүнд хагас дамжуулагч болон хиймэл оюунд суурилсан хувьцааны ханш эрс өссөн нь голлон нөлөөлжээ.
Өсөлтийг голчлон дотоодын хувьцааны багц тэргүүлсэн бөгөөд тайлант хугацаанд 82.44 хувиар буюу эрс өссөн байна. Харин гадаад хувьцааны өгөөж нь 19.74 хувиар өсжээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар нийт хөрөнгийн 38.2 хувь нь гадаадад, 21.5 хувь нь дотоодын бондод, 17 хувь нь дотоодын хувьцаанд тус тус байршиж байсан байна.