
Зургийг: Kosuke Okahara/Bloomberg
(Bloomberg) -- “ChatGPT”-ийг хөгжүүлэгч “OpenAI” 110 тэрбум ам.долларын санхүүжилт татаж, компанийнхаа үнэлгээг 730 тэрбум ам.доллар хүргэлээ. Энэ нь тус компанийн татсан хамгийн өндөр дүнтэй санхүүжилтэд тооцогдож байна.
Шинэ хөрөнгө оруулалтаар хиймэл оюуны хөгжүүлэлтэд шаардлагатай тооцоолох хүчин чадал болон өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг татах стратегийг дэмжихэд зарцуулна.
Хөрөнгө оруулагчдын хувь нийлүүлэлтийг “SoftBank Group” болон “Nvidia” тус тус 30 тэрбум ам.доллар олгосныг “OpenAI” онцолжээ.
Харин “Amazon.com”-ийн хувьд эхний ээлжид 15 тэрбум ам.доллароор хөрөнгө оруулах ба тохиролцсон тодорхой нөхцөлүүдийн шаардлага хангагдсаны дараа үлдсэн 35 тэрбум ам.долларыг бэлэн мөнгөөр шилжүүлэхээр болсныг мэдээллээ.