
Зургийг: Мах Импэкс ХК
“Мах Импэкс” ХК-ийн борлуулалтын орлого 2025 онд өмнөх оноос бараг хоёр дахин нэмэгдэж, 103.5 орчим тэрбум төгрөг хүрсэн байна. Ингэснээр цэвэр ашгийн дүн өмнөх оноос 91.6 хувиар өсөж, 3.9 тэрбум төгрөг хүрчээ.
Тус компани 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөгөөр тооцон, ногдол ашиг хуваарилахаа мэдээллээ. 2022 оноос хойш тус компанийн нэгж хувьцаанд олгох ногдол ашиг өөрчлөлтгүй байгаа юм. Энэ он гарсаар “Мах Импэкс” ХК-ийн хувьцааны ханш 3800 төгрөг тогтвортой арилжаалагдаж байна.
“Мах Импэкс” ХК 2019 оноос иж бүрэн шинэчлэлийн ажлыг эхлүүлээд дуусах шатандаа байгааг мэдээлсэн юм. Энэ хүрээнд мах ангилан боловсруулах үйлдвэрээ бүрэн шинэчилсэн байна. Харин энэ онд шинэ стандартын хөргүүртэй агуулах зоорио ашиглалтад оруулах аж.
Тус компани Европ болон Ойрх Дорнодын хэд хэдэн улстай өндөр дүнтэй худалдаа хийж буйгаа онцолж байв.