
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Банк санхүү
Нийтлэлийг хуваалцах
Шинжээчийг дагах
Т.Тэргэл
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Т.Тэргэл
МХБ: “Төрийн банк” ХК-ийн ногоон болон нийгмийн зээл 2025 оны эцэст 2 дахин өссөн
Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 27 16:15
243
Зургийг: С.Батсайхан
“Төрийн банк” ХК 2025 оны IV улиралд ногоон зээлийн багцаа бараг хоёр дахин нэмэгдүүлснийг тус компанийн Гүйцэтгэх захирлын орлогч Х.Лхагвасүрэн “Earnings Calls”-д оролцох үедээ мэдээлсэн байна. Тухайлбал: 2025 оны эцэст ногоон зээлийн хэмжээ нь 116.9 тэрбум төгрөг хүрч өсжээ.
IV улиралд “Төрийн банк” ХК олон улсын зах зээлд 200 сая ам.долларын бонд гаргаж, үүний 50 сая ам.долларыг тогтвортой хөгжил болон ногоон зээлийн чиглэлд зарцуулахаар төлөвлөсөн байна. Үр дүнд нь тухайн чиглэлд олгох зээлийн эх үүсвэрээ хангалттай бүрдүүлж чадсан ба нийгмийн болон ногоон зээл нийт 384.6 тэрбум төгрөг хүрч, оны эхний улирлаас хоёр дахин өссөнийг тэрбээр онцоллоо.
Cэтгэгдэл бичих