
Зургийг: president.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилж өргөн мэдүүлэхээр болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ.
Хуулийн төсөлд ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Өргөсөн тангаргаасаа няцаж ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүний асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татна.
Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахаар зохицуулсан. Мөн Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгажээ. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг нээлттэй хэлэлцэж, санал хураалтыг ил тод явуулна.
Хуулийн төсөлд Засгийн газраас санал авч, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн барихыг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр