logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    TMK Energy: "Гурвантэс XXXV" төслийн хийн олборлолт дахин шинэ дээд амжилт тогтоолоо
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 27 11:35
    331

    Зургийг: tmkenergy.com.au

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани 100 хувь эзэмшдэг, нүүрсний давхаргын метан хийн "Гурвантэс XXXV" төслөөсөө өдөрт 720 метр куб хий олборлож, дахин шинэ дээд амжилт тогтоолоо. Энэ нь төслийн хувьд чухал, төлөвлөгөөний дагуу ахиц болж байна.

    Дээрх мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш 4.35 хувийн өсөлттэй, Сиднейн арилжааг угтлаа. Харьцангуй тогтвортой байсан “TMK Energy”-ийн хувьцааны ханш сүүлийн таван өдөрт 20 хувиар өссөн байна.

    “Lucky Fox-07” цооног нь хамгийн өндөр гүйцэтгэлтэй байж, тогтвортой өсөлтөө хадгалж чаджээ. Туршилтын явцад хийн төвлөрөл, усны түвшнийг бууруулах "хийн десорбци" ажиглагдаж эхэлсэн нь нэн чухал дэвшил болж байна.

    “TMK Energy”-ийн хийн олборлолт нэмэгдэж, өсөх тренд үргэлжилж буй энэ үед төлөв байдлыг болгоомжтой, өөдрөгөөр төсөөлж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал  Дугал Фергусон мэдэгдсэн байна.

    Cэтгэгдэл бичих