logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Netflix” компани “Warner Bros. Discovery”-ийг худалдан авах хэлцлээс гарав
    Christopher Palmeri
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 27 09:15
    385

    Зургийг: Ethan Swope/Bloomberg

    (Bloomberg) – “Netflix” компани “Warner Bros. Discovery”-ийг худалдаж авах хэлцлээс гарч байгаагаа мэдээллээ. Ингэснээр өрсөлдөгч “Paramount Skydance” компани тус студитэй 111 тэрбум ам.долларын гэрээ байгуулах замыг нээж өгч байна.

    “Warner Bros. Discovery”-той байгуулсан бидний хэлэлцээр хувьцаа эзэмшигчдэд үнэ цэн бий болгож,  зохицуулагчдаас ч зөвшөөрлийг нь авч чадах байсан. Хэдий тийм боловч бидэнд “Paramount Skydance”-ийн сүүлд тавьсан саналтай нийцэх шаардлага тавьсан нь хэлцлийг санхүүгийн хувьд сонирхол татахуйц биш болгосон гэж “Netflix” компани пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

    Дээрх мэдээллийн дараа “Netflix”-ийн хувьцааны ханш 13 хүртэлх хувиар өслөө. Энэ нь хөрөнгө оруулагчид тус компани хэлцлээс гарсанд баяртай байгааг харуулж байна.

    Харин “Warner Bros. Discovery”-ийн хувьцааны ханш буурсан бол “Paramount Skydance”-ийн хувьцааны ханш Азийн арилжааны явцад сүүлийн байдлаар 10 хувь давж өссөн хөдөлгөөнтэй байна.

    Үүний зэрэгцээ “Warner Bros. Discovery” компани 2025 оны IV улиралд 9.46 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаа тайлагналаа. Энэ нь шинжээчдийн тамгаас үл ялиг өндөр дүн болсон ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.7 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

    Cэтгэгдэл бичих