logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Samsung: “Galaxy S26” цуврал хиймэл оюун болон нууцлалын аюулгүй байдалд төвлөрсөн
    Chris Welch
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 26 16:20
    359

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    “Galaxy S26 Ultra” загвар 1300 ам.доллароор худалдаанд гарна

    (Bloomberg) --  “Samsung Electronics” компани Сан Франциско хотноо болсон арга хэмжээний үеэр дизайны шинэчлэлээс илүү хиймэл оюунд суурилсан үйлдлийн систем, хувийн нууцлалд голлон төвлөрсөн Galaxy S26 шинэ цувралаа танилцууллаа. Мөн “Galaxy Buds 4” болон “Pro” загварын чихэвчнүүд танилцуулсан юм. 

    "Galaxy S26 Ultra "загварын үнийг 1300 ам.доллароор тогтоосон бол "Galaxy S26 Plus" загвар 1100 ам.доллар, "Galaxy S26" стандарт хэмжээтэй загвар нь 900 ам.доллароор худалдаалагдана. Шинэ цуврал нь үнийн хувьд "Apple"-ийн “iPhone 17” цувралтай шууд өрсөлдөхүйц  байгаа юм.

    “Ultra” загварын үнэ өмнөх оныхтой ижил түвшинд байгаа бол “Plus” болон стандарт загваруудын үнэ 100 ам.доллароор өссөн нь санах ойн чипийн нийлүүлэлтийн хомсдолтой холбоотой байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. “Galaxy S26 Ultra” загварт “Privacy Display” шинэ горимыг нэвтрүүлсэн бөгөөд энэхүү тохиргоо идэвхэжсэн үед гар утасны дэлгэцийг хажуу талаас харах боломжийг хязгаарлаж, хэрэглэгчийн хувийн мэдээллийг илүү сайн хамгаалах аж. 

    ezgif-7f0280af5c22a7b4.jpg

    Харин “Samsung Electronics” дизайн болон камерын шинэчлэлтээс  гол анхаарлаа холдуулж хиймэл оюунд суурилсан программ хангамжийн нэмэлтүүдэд илүү ач холбогдол өгсөн байна. Ийм шийдвэр нэлээд эрсдэлтэй алхам гэж шинжээчид үзэж байгаа аж. Учир нь олон хэрэглэгч техник хангамжийн хувьд бодитоор мэдэгдэхүйц шинэчлэлт хийсэн  шинэ загвар гарах хүртэл гар утсаа солихоос зайлсхийх хандлагатай байдаг.

    Cэтгэгдэл бичих