logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    ЕСБХБ: Монгол Улсын эдийн засаг 2026 онд 5.5 хувиар өсөх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 26 15:10
    348

    Зургийг: Э.Тэнгис

    ЕСБХБ: Газрын ховор элементийн төслийг хөгжүүлснээр өсөлтийг хурдасгах боломжтой

    2026 болон 2027 онд Монгол Улсын эдийн засаг 5.5 хувиар өсөх төсөөллийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) танилцууллаа.

    Өнгөрсөн онд хөдөө аж ахуйн салбар сэргэснээр дотоодын эдийн засаг 6.8 хувиар тэлж, тус банкны төсөөлж байснаас 0.4 нэгж хувиар өндөр өсөлт үзүүлсэн юм. Хэдий тийм боловч богино хугацаандаа бага зэрэг саарахаар байгааг тайланд дурджээ.

    2025 оны тавдугаар сард ЕСБХБ Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 0.5 нэгж хувиар бууруулж, 5.5 хувьд авчирсан ба сүүлд нийтэлсэн тайландаа энэхүү төсөөллөө хэвээр үлдээжээ. Монголбанк 2026 оны өсөлтийг 5.6 хувьтай байхаар төсөөлсөн байгаа юм.

    unnamed (1).jpg

    Эдийн засгийн өсөлт өмнөх жилүүдээс удаашрахаар байгаа ч уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, газрын ховор элементийн төслүүдийг хөгжүүлэх нь  хурдасгах томоохон хүчин зүйл болохыг ЕСБХБ тодотгосон байна. Харин БНХАУ дахь эрэлтийг тойрсон тодорхой бус байдал нь эсрэгээрээ эдийн засгийг удаашруулах гол эрсдэл болж буй.

    Түүнчлэн Төв Азийн бусад улс орнуудын төсөөлөлтэй харьцуулахад Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт харьцангуй бага байгааг тайлангаас харж болохоор байна. 

    Cэтгэгдэл бичих