
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ 2.5 хувьд хэвээр үлдээж, энэ оны эдийн засгийн өсөлт болон инфляцын төсөөллөө бага зэрэг ахиуллаа.
Тус Төв банк 2024 оны аравдугаар сараас хойш дөрвөн удаа бодлогын хүүгийн түвшнийг бууруулсны дараа өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн өөрчлөлт оруулалтгүй хэвээр хадгалж байна.
БНСУ-ын Төв банкны дээрх шийдвэр нь “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан 22 эдийн засагчийн хүлээлттэй нийцлээ.
Тус улсын инфляцын эрч нэгдүгээр сард Төв банкных нь зорилтот хоёр хувийн түвшинд тогтворжсон нь мөнгөний бодлогыг тогтвортой барихад түлхэц болж бодлого тодорхойлогчдод дараагийн алхмаа тооцоолох орон зай өгч байна.
Үүний зэрэгцээ БНСУ-ын Төв банк 11 дүгээр сард танилцуулсан 2026 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төсөөллөө 1.8 хувиас хоёр хувьд хүргэж ахиулсан бол инфляцын төсөөллийг 2.1 хувиас 2.2 хувьд хүргэж нэмэгдүүллээ.