logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Дэлхийн нийт өр 2025 онд $348 их наяд болж, дээд түвшинд хүрэв
    Zijia Song
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 26 10:40
    253

    Зургийг: Bloomberg

    (Bloomberg) -- Дэлхийн нийт өр өнгөрсөн онд 348 их ам.доллар болж, түүхэн дээд түвшиндээ хүрсэн байна. Ийнхүү улс орнуудын өр цар тахлаас хойших хамгийн хурдацтай өсөлт үзүүлэхэд хөгжингүй болон хөгжиж буй орнуудын зээлийн санхүүжилт нэмэгдсэн нь нөлөөлжээ.

    Олон Улсын Санхүүгийн Хүрээлэнгийн мэдээлснээр улс орнуудын Засгийн газрын болон корпорацын зээлийг оролцуулан дэлхийн нийт өр 2025 онд 29 их наяд ам.доллароор өссөн байна. БНХАУ, АНУ болон Европын орнуудын төсвийн алдагдал, зарцуулалт нэмэгдсэн аж. Ингэснээр өсөлтийн гуравны хоёрыг хөгжингүй улс орнууд бүрдүүлжээ.

    Хэдийгээр өрийн үлдэгдэл өссөн ч дотоодын нийт бүтээгдэхүүнд  эзлэх хувь нь 308 хувь болж тав дахь жилдээ дараалан буурлаа. Харин хөгжиж буй улс орнуудын өр 117 их наяд ам.доллар хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хувь 235 хувь давсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна.

    Cэтгэгдэл бичих