logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    АНУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй ус хангамжийг сайжруулах төслүүд дуусах шатандаа байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 25 16:15
    232

    Зургийг: Монголын Мянганы Сорилтын Сан

    Монголын Мянганы Сорилтын Сан: Монгол Улсад анх удаа эрчим хүчний үйлдвэрлэлд дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлэх гэж байна

    АНУ-ын санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг Монголын Мянганы Сорилтын Сан хэрэгжүүлж байна.

    Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд 462 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах, усны салбарын тогтвортой байдлыг хангах гурван төсөл хэрэгжүүлж, дуусах шатандаа ороод байгаа юм.

    Хөрөнгө оруулалтын 350 сая ам.долларыг АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар, 112 сая хүртэлх ам.долларыг Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тохиролцсон аж.

    Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг гуравдугаар сарын 31-ний дотор бүрэн ашиглалтад оруулахыг Монголын Мянганы Сорилтын Сан мэдээллээ. Тус үйлдвэр нь өдөрт 112 мянган метр куб усыг ундны ус болгон цэвэршүүлэх анхны ус гүн цэвэршүүлэх үйлдвэр гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.

    Эхний компакт гэрээг 2008-2013 онд хэрэгжүүлж, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, эрчим хүч, байгаль орчин, зам тээврийн салбарт нийт 284.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

    Сүүлийн байдлаар АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг нисэхийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлд 2.2 сая ам.долларын санхүүжилт олгож буйг мэдээлсэн юм. Мөн цаашид чухал ашигт малтмалын салбар нь Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааны тэргүүлэх салбар байх боломжтойг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган онцолж байв.

    Cэтгэгдэл бичих