
Зургийг: Kenny Holsten/Bloomberg
Нам хоорондын туйлшрал гүнзгийрсэн, Конгресс дахь суудлын харьцаа өрсөлдөөнтэй, завсрын сонгууль дөхсөн эгзэгтэй энэ цаг үед Дональд Трамп АНУ-ын түүхэн дэх хамгийн урт хугацаатай үргэлжилсэн "Нэгдсэн улсын байдлын тухай" илтгэлийг тавив.
Нэг цаг 47 минутын турш үргэлжилсэн түүний илтгэл бодлогын шинэ санаачилгаас илүүтэй, улс төрийн дайралт болон маргаан давамгайлсан уур амьсгалтай өрнөлөө.
Тэрбээр Дээд шүүхийн тарифыг цуцлах шийдвэр нь "харамсалтай", "урам хугалсан" үр дүн болохыг илтгэлдээ тодотгов. Түүний тарифыг хууль бус гэж цуцалсан Дээд шүүхийн дөрвөн албан хаагч илтгэлд оролцож байсан аж.
Дональд Трамп Конгрессын дэмжлэггүй ч тарифын бодлогоо тууштай хэрэгжүүлэх өөр арга зам эрэлхийлэхээ онцолж байлаа. Түүний тарифын бодлого нь орлогын албан татварын уламжлалт системийг ч орлох боломжтой болохыг дурдсан нь анхаарал татсан юм.
“Realclear Politics”-ийн судалгаанаас харахад Дональд Трампын инфляц, хөдөлмөр, эдийн засгийн бодлогод итгэх сонгогчдын итгэл суларсан байна. Мөн АНУ-ын эдийн засгийн төлөв байдлыг дүгнэсэн асуулгын үр дүнд "тааруу" хариулт өгсөн сонгогчид хамгийн өндөр байгааг “Economist”-ийн судалгааны үр дүн харууллаа.
Хэдий тийм боловч Дональд Трамп бүрэн эрхийнхээ ололт амжилтуудыг тэмдэглэж, АНУ түүхэн дэх хамгийн гайхалтай эргэн ирэлтийг хийж буйг илтгэлдээ онцолсон юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп