
Зургийг: Brent Lewin/Bloomberg
Нүүрсний эрэлт сул байгаа энэ үед “Mongolian Mining Corporation” тус түүхий эдийн ханшид дэмжлэг болохын тулд коксжих нүүрсний үйлдвэрлэлээ багасгах төлөвтэй байна гэж “Bloomberg Intelligence”-ийн Эндрю Чен тодотгож байна.
БНХАУ-ын эдийн засаг илүү үнэтэй үйлдвэрлэл болон ногоон технологи руу төвлөрч эхэлснээр дэд бүтэц болон барилгын салбарт ашиглагддаг гангийн эрэлт энэ онд ч гэсэн сул байх төлөвтэй байгаа юм. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар нийт гангийн эрэлтийн 30 хувийг бүрдүүлж буй ба цаашид энэ үзүүлэлт буурах төлөвтэй байна. Хэдий тийм боловч жилд 5-6 сая тонн нүүрсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Mongolian Mining Corporation” жилийн найман сая тонн нийлүүлэх гэрээг тус улсын Төрийн өмчит компаниудтай байгуулсан нь томоохон тулгуур болж өгөх юм.
Түүнчлэн БНХАУ нүүрсний импортоо төрөлжүүлэхээр зорьж буй нь “Mongolian Mining Corporation”-д давуу тал болохоор байгааг онцолсон байна. Өнгөрсөн онд л гэхэд БНХАУ-ын нүүрсний нийт импортын 51 хувийг Монгол Улсаас нийлүүлжээ.
Цаашид тус компанийн зах зээлд өрсөлдөхүйц үнийн санал болон тээвэрлэлтийн зардал нь шинэ төмөр замын дэд бүтцээр илүү сайжирч, нүүрсний борлуулалтыг дэмжихээр байгааг онцолж байна.