logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Ам.долларын ханш суларсантай зэрэгцэн Азийн валютууд 16 сарын дээд түвшинд хүрч чангарав
    Marcus Wong
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 25 15:05
    259

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээл энэ он гарсаар 13 орчим хувиар өсөөд байна

    (Bloomberg) -- Лхагва гарагийн арилжаагаар ам.долларын ханш суларсантай зэрэгцэн юань зэрэг Азийн валютууд сүүлийн 16 сарын дээд түвшинд хүрч чангарлаа.

    “Bloomberg Asia Dollar Index” 0.2 хувиар өсөж, 2024 оны аравдугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байна.

    АНУ-ын тариф, төсвийн бодлоготой холбоотой тодорхойгүй байдал нь ам.доллар, АНУ-ын Засгийн газрын бондын ханшийг сулруулж байгаагаас Азийн хөгжиж буй орнуудын валютууд чангарч байна.

    Хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээл энэ онд 13 орчим хувиар өссөн нь “S&P 500 Index”-ийн нэг хүрэхгүй хувийн өсөлттэй харьцуулахад илт давуу үзүүлэлт юм.

    Үүнийг дагаад хөрөнгө оруулагчдын итгэл ч сэргэж байгааг шинжээчид онцолж байна. Тухайлбал: хөгжиж буй орнуудын хөрөнгөөр баталгаажсан сангууд 18 долоо хоног дараалан цэвэр орлого татан төвлөрүүлж, оны эхнээс хойш нийт 32.7 тэрбум ам.доллар төвлөрүүлээд байгаа аж.

    Cэтгэгдэл бичих