logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Гадаадын биржид бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын хувьцааны ханш өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 25 13:00
    270

    Зургийг: С.Батсайхан

    “Rio Tinto”-ийн хувьцааны ханш он гарсаар 10 орчим хувиар өсөөд байна

    2026 он гарсаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын биржүүдэд бүртгэлтэй уул уурхайн компаниудын хувьцааны ханшид өсөлт давамгайлж байна. Тухайлбал: “Rio Tinto” группийн хувьцааны ханш энэ он гарсаар Австралийн Хөрөнгийн биржид бараг 10 хувийн өсөлт үзүүлээд байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 36 орчим хувийн өсөлттэй байгаа нь бүртгэлтэй биржийнхээ жишиг индексийг өсөлтөөрөө илүүрхсэн үзүүлэлт юм.

    Сүүлийн нэг жилд “Rio Tinto”-ийн зэсийн нэгжийн гүйцэтгэл таваарын үнийн өсөлттэй холбоотойгоор огцом сайжирсан нь хувьцааны ханшид нь ихээхэн дэмжлэг болжээ.

    MINING-EQUITY-GFX.jpg

    Үүнээс гадна “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш 21 хувийн өсөлттэй байна. Хоёрдугаар сар гарсаар тус компанийн хувьцааны ханш нэлээд өндөр савлагаатай байна. 2025 онд нүүрсний үнийн уналт болон бонд эргүүлэн худалдан авалт нь тус компанийн ашигт ажиллагаанд цохилт болох төлөвтэй байгаа аж.

    Харин Монголын Хөрөнгийн бирж болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент"-ийн хувьцааны ханш харьцангуй хөдөлгөөн багатай байна. Оны эхээр түр хугацаанд буухиа өсөлт үзүүлсэн ч хоёрдугаар сар гарсаар эргэн тогтворжсон хөдөлгөөнтэй байгаа юм.

    Cэтгэгдэл бичих