logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Европын Холбоо ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүнд үргэлжлүүлэн хориг тавина
    John Ainger
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 25 11:20
    418

    Зургийг: Akos Stiller/Bloomberg

    Их Британи ОХУ-ын “Сүүдрийн флот"-ын эсрэг шинэ хоригууд зарлав

    (Bloomberg) -- Европын Холбоо ОХУ-аас импортолж буй үлдсэн нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дөрөвдүгээр сарын 15-наас хориг тавихаар төлөвлөж байна.

    Энэ нь ОХУ-ын газрын тосноос хараахан татгалзаагүй цөөн улсын нэг болох Унгар улсын сонгуулиас ердөө гурав хоногийн дараа тохиож байгаа нь анхаарал татаж буй.

    2025 он хүртэлх статистик үзүүлэлтээр Европын Холбоо нефтийн хэрэглээнийхээ гурван хувийг ОХУ-аас татан авдаг байсны дийлэнх нь Унгар болон Словак руу чиглэдэг. Тиймдээ ч эдгээр улс  хоригийн эсрэг хатуу байр суурьтай байгаа аж.

    Үүний зэрэгцээ Украины дайныг санхүүжүүлж буй эрчим хүчний орлогыг шахах зорилгоор Их Британийн Засгийн газар ОХУ-ын “сүүдрийн флот”-ын эсрэг шинэ хоригууд зарлаад байна.  

    Тус улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар 2Rivers сүлжээнд хамаарах 175 компанид хориг тавьжээ.

    Мөн ОХУ-ын нефтийн экспортын 80 гаруй хувийг дамжуулдаг  томоохон хоолойн операторуудын нэг болох “PJSC Transneft”-ийг ч хоригийн жагсаалтад оруулсан байна.

    Cэтгэгдэл бичих