logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    “Мах Импэкс” ХК 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮100 тооцон, ногдол ашиг хуваарилна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 25 10:00
    203

    Зургийг: Мах Импэкс ХК

    "Мах Импэкс" ХК өнгөрсөн оны жилийн эцсийн татварын дараах ашгаас ногдол ашиг хуваарилахаа мэдээллээ

    “Мах Импэкс” ХК 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөгөөр тооцон, ногдол ашиг хуваарилахыг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. 2022 оноос хойш тус компанийн нэгж хувьцаанд олгох ногдол ашиг өөрчлөлтгүй байна. 

    Тус компани Монголын Хөрөнгийн биржид 3.7 сая ширхэг хувьцаагаа эргэлтэд гаргасан байдаг. Энэ он гарсаар нэгж хувьцааны ханш нь 3800 төгрөгт тогтвортой арилжаалагдаж байна.

    Хувьцааны төвлөрлийн хувьд таваас дээш хувийн хувьцаа эзэмшиж буй нөлөө бүхий гол таван хөрөнгө оруулагч байгаа аж. Мөн “Баянгол зочид буудал” ХК 12.49 хувийг нь эзэмшиж буйг Монголын Хөрөнгийн биржийн мэдээллээс харж болохоор байна.

    Үүнээс гадна чулуун болон хүрэн нүүрс олборлодог “Баян тээг” ХК ногдол ашиг хуваарилахаа мэдээллээ. Нэгж хувьцаанд 3960 төгрөг тооцсон байна. Тус компанийн 70 хувь нь орон нутгийн өмчид байгаа бол 23.54 хувийг шунхлай групп эзэмшиж байгаа аж.

    Харин “Хөвсгөл хүнс” ХК нэгж хувьцаанд 30 төгрөг тооцож, нийт 7.9 сая төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. 

    Cэтгэгдэл бичих