
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын компаниуд АНУ-д тариф төлөхөөс зайлсхийж буйг пүрэв гарагт нийтлэгдсэн худалдааны тоон мэдээлэл харуулж байна. Тодруулбал: БНХАУ-аас АНУ-д экспортолсон гэж мэдүүлсэн бараа, бүтээгдэхүүний дүн болон АНУ-ын гаалийн байгууллагад бүртгэгдсэн хэмжээ хооронд 112 тэрбум ам.долларын зөрүү гарчээ.
Энэ нь БНХАУ-аас АНУ-д нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний 25 хүртэлх хувь нь тарифын хяналтаас мултарсан байж болзошгүйн илрэл юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхны “Худалдааны дайн”-аас хойш энэхүү зөрүү улам тэлсэн нь өндөр татварын улмаас тарифыг тойрсон “далд эдийн засаг” бий болгосныг харуулж байна.
Энэ нь АНУ-ын үйлдвэрлэлийг сэргээнэ гэсэн түүний гол эдийн засгийн бодлого бодит үр дүн өгөх эсэхэд эргэлзээ төрүүлж байгааг шинжээчид анхааруулж буй. Сүүлийн 100 жилд байгаагүй өндөр татварын нөлөөгөөр тарифаас зайлсхийх хандлага эрчимжиж, хууль дүрмээ мөрдөж буй компаниудыг илүү ихээр хохироож байгааг үйлдвэрлэгчид онцолж байна.