logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    НИТХ: COP17 хурлын байгууламж, үйлчилгээний түрээсийн зардалд ₮70.1 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 24 16:00
    96

    Зургийг: С.Батсайхан

    Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголоор урсгал зардлыг 71.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна

    Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хурлаар хэлэлцлээ.

    Тодотголоор нийслэлийн төсвийн урсгал зардлыг 71.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх болон 8.8 тэрбум төгрөгийн урсгал зардлын шилжүүлэг хийхээр тусгасан байна. Үүнээс 70.1 тэрбум төгрөгийг ирэх наймдугаар сард Улаанбаатарт болох COP17 хурлын байгууламж, үйлчилгээний түрээсийн зардалд зарцуулахаар төлөвлөжээ.

    Мөн “Сүү” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дэмжлэгт таван тэрбум төгрөг нэмж тусгасан байна. Зээлийн хүүгийн хоёр хувийг фермерүүд төлөх бол үлдсэнийг нийслэлийн төсвөөс төлөхөөр тооцоолж байгаа аж.

    unnamed (3).jpg

    Үүнээс гадна "Улаанбаатар кабель кар" ОНӨААТҮГ-т 2.4 тэрбум төгрөг, Хийн хангамж удирдлагын газарт 1.3 тэрбум төгрөг, үнэт цаас гаргахтай холбоотой зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна.

    Харин орлогыг батлагдсан төсвөөс 438 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 5.4 их наяд төгрөг байхаар төлөвлөжээ. Тус орлогыг “Сэлбэ” дэд төвийн орон сууц, үйлчилгээний талбай, автомашины зогсоол зэргийг борлуулсан орлогоос төвлөрүүлэхээр тооцоолсон байна. 

    Мөн хөрөнгийн зардлыг 571.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээс “Улаанбаатар Трам” төсөлд 350 тэрбум төгрөг, Дулааны V цахилгаан станцын төсөлд 200 тэрбум төгрөг тус тус хуваарилжээ.  Нийслэл дотоодод 200 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, Дулааны V цахилгаан станцын төслийг санхүүжүүлэх юм байна.

    Cэтгэгдэл бичих