logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    БНСУ-ын хэрэглэгчийн итгэлийн индекс сүүлийн 3 сарын дээд түвшинд хүрч сэргэлээ
    Heesu Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 24 15:30
    162

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    “SK Hynix”, “Samsung Electronics”-ийн хувьцааны ханшийн өсөлт “KOSPI Index” эрчимжихэд гол түлхэц болж байна

    (Bloomberg) -- БНСУ-ын хэрэглэгчийн итгэлийн индекс хоёрдугаар сард өсөж, 112.1 нэгж хүрснээр өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойших дээд түвшинд хүрснийг тус улсын Төв банк мэдээллээ. Хагас дамжуулагчийн экспорт болон дотоодын хөрөнгийн зах зээлийнх нь идэвх эрчимжсэн нь гол түлхэц болсон байна.

    БНСУ-ын хөрөнгийн зах зээлийн жишиг “KOSPI Index” өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Ялангуяа хагас дамжуулагч нийлүүлэгч “Samsung Electronics” болон “SK Hynix” компанийн хувьцааны ханшийн өсөлт гол дэмжлэг болсоор байгаа аж.

    SK-CCI-GFX.png

    Харин тайлант хугацаанд тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хэрэглэгчийн итгэл эсрэгээрээ суларсан үзүүлэлттэй гарлаа. Засгийн газрынх нь зүгээс тухайн салбарын хэт халсан эрэлтийг тогтворжуулах зорилготой арга хэмжээг авч буй нь нөлөөлжээ. Тухайлбал: олон тооны орон сууц эзэмшдэг хүмүүст олгох татвар хөнгөлөлтийг удахгүй цуцалж магадгүй гэсэн хүлээлт зах зээлд бий болоод байгаа юм.

    Cэтгэгдэл бичих