
Зургийг: Materialimpex JSC
Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, олон улсын тээвэр зуучлал, эд хөрөнгийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг “Материалимпэкс” ХК-ийн эргэлтийн хөрөнгө 2025 онд өмнөх оноос 2.5 тэрбум төгрөгөөр, богино хугацаат өр төлбөр 6.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөнийг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.
Тайлант хугацаанд хуучин автомашины тээвэр 20 хувиар буурсан нь өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн нийслэлээс мөрдөж эхэлсэн автомашины дугаар олголтын шинэ журам болон банк бус санхүүгийн байгууллагын зээл олголтын босго өндөр болсонтой шууд холбоотойг тодотгож байна.
Цаашид хуучин автомашины импортын тээвэр буурах магадлалтай байгаа тул бусад төрлийн тээвэрлэлтэд анхаарч ажиллах шаардлага тулгарч байгаа аж. Өөрөөр хэлбэл автомашинаас бусад ачаа барааг импортолдог компаниудтай хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж буйг тус компани үйл ажиллагааны тайландаа мэдээлсэн байна.