logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Дональд Трамп шинээр тариф тогтоох хүрээнд үндэсний аюулгүй байдлын хяналт, шалгалтыг эхлүүлнэ
    Catherine Lucey
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 24 14:00
    196

    Зургийг: Valerie Plesch/Bloomberg

    Европын Холбоо АНУ-тай хийсэн худалдааны хэлэлцээрийг батлах явцыг түр хойшлуулав

    (Bloomberg) --  АНУ-ын Дээд шүүхээс Дональд Трампын тарифын бодлогыг хүчингүй болгох шийдвэр гаргасны дараа тэрбээр шинэ нэмэлт тариф тогтоох хүрээнд үндэсний аюулгүй байдлын мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал: цэнэг хураагуур, хуванцар, цахилгаан шугам сүлжээ болон харилцаа холбооны тоног төхөөрөмж, аж үйлдвэрийн химийн гаралтай бараа, бүтээгдэхүүн зэргийн импортод шалгалт хийхээр бэлтгэж эхэлсэн байна.  

    1962 оны Худалдааг өргөжүүлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн хүрээнд шалгалт явуулах талаар “Wall Street Journal” сонин анх мэдээлж байжээ. Дээрх заалт нь үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар Ерөнхийлөгчид татвар ногдуулах эрх олгодог аж.

    ECB.png

    Үүний зэрэгцээ Европын Холбооны хууль тогтоогчид Дональд Трампыг тарифын бодлогоо тодорхой болгох хүртэл АНУ-тай хийсэн худалдааны хэлэлцээрийг баталгаажуулах үйл явцыг түр хугацаанд зогсоолоо.

    АНУ болон Европын Холбоо тарифын хэмжээг 15 хувь байхаар зөвшилцөлд хүрээд байсан юм. Хэдий тийм боловч Дональд Трампын шинэ бодлогын дагуу цөцгийн тос, хуванцар болон химийн бүтээгдэхүүн зэрэг зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнд ногдох тариф худалдааны хэлэлцээрт заасан түвшнээс давж магадгүй гэж Европын Холбоо тооцоолж байна. 

    Cэтгэгдэл бичих