logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Тариф, AI-ийн өөдрөг хүлээлтээс үүдэн БНХАУ-ын хувьцаанууд баярын амралтаас өсөлттэй эргэн ирэв
    Sangmi Cha
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 24 11:30
    260

    Зургийг: Kevin Frayer/Bloomberg

    Morgan Stanley: БНХАУ-ын импортын дундаж тариф 24 хувь болж буурах тооцоотой байна

    (Bloomberg) --  БНХАУ-ын хөрөнгийн зах хаалттай байх хооронд АНУ-ын тарифтай холбоотой тодорхойгүй байдал нэмэгдэж, зах зээлийг доргиосон үйл явдлууд өрнөөд байна. Есөн өдөр үргэлжилсэн Сар шинийн баярын  амралтын дараа эргэн нээгдсэн БНХАУ-ын зах зээл эргэн нээгдлээ.

    БНХАУ-д ногдуулсан АНУ-ын тариф буурсан, дотоодын технологийн компаниудын талаарх өөдрөг хүлээлт зэргийн нөлөөгөөр БНХАУ-ын хувьцаанууд ногоон бүсэд арилжаалагдаж байна.

    “CSI 300 Index” мягмар гарагийн арилжааны эхэн үед 1.4 хүртэлх хувиар өслөө. Харин Хонконгийн хувьцаанууд харин даваа гарагийн өсөлтөө алдсан байна.

    CHINESE-STOCKS-GFX.png

    АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын тарифыг цуцлах шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчдын сентиментийг дэмжсэн гол хүчин зүйл байлаа. “Morgan Stanley” БНХАУ-ын импортын тариф одоогийн дундаж түвшин болох 32 хувиас 24 хувь болж буурна гэж тооцоолж байна.

    Сар шинийн баярын үеэр БНХАУ-ын технологийн хэд хэдэн тэргүүлэгч компани шинэ хүн дүрст роботуудын үзүүлбэрээ танилцуулсны дараа дотоодын технологийн компаниуд, тэр дундаа хиймэл оюуны компаниудынх нь хувьцааны ханшийн өсөлт үргэлжилж буй.

    Тус улсын Засгийн газрын дэмжлэг өндөр байгаагаас гадна дотоодын компаниуд бага зардлаар технологи хөгжүүлэлтээ эрчимжүүлж буй нь салбарын цаашдын төлөвийн талаарх өөдрөг хүлээлт бий болгоод байна.

    Cэтгэгдэл бичих