logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Монгол Улсын Засгийн газар 6 жилийн хугацаатай ам.долларын бонд гаргахаар төлөвлөж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 24 09:30
    379

    Зургийг: Э.Тэнгис

    Шинээр гаргах бондын хөрөнгөөр 2026, 2028, 2029 оны бондуудыг эргүүлэн худалдаж авна

    Монгол Улсын Засгийн газар урьдчилсан байдлаар зургаан жилийн хугацаатай ам.долларын бонд гаргахаар төлөвлөж байна. Шинэ бонд гаргах үйл ажиллагаанд “HSBC”, “Morgan Stanley” болон “Standard Chartered” банкнууд андеррайтераар ажиллаж буйг “Голомт Капитал ҮЦК” ХХК мэдээллээ. Шинэ бондуудад “Moody's Ratings” агентлаг “B1”, “S&P Global Ratings” агентлаг "BB-" үнэлгээ өгөх төлөвтэй байна.

    GOVBONDS-GFX.jpg

    Түүнчлэн Засгийн газраас харьцангуй өндөр хүүтэй гарч байсан 2028, 2029 оны бондууд болон дөрөвдүгээр сард хугацаа нь дуусах бондод тендер санал тавиад байгаа юм. Шинээр гаргаж буй бондоор эдгээр бондыг эргүүлэн худалдан авах ажиллагааг санхүүжүүлэхээр төлөвлөж буйг ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Хангалттай хөрөнгө татан төвлөрүүлж чадсан тохиолдолд 2026 оны бондыг эргүүлэн төлөх ба нэмэлт өрийн зохицуулалт хийх хүлээлттэй. Одоогийн байдлаар бондуудын ханш огцом өөрчлөлтгүй арилжаалагдаж байна.

    BONDS-GFX.jpg

    Үүнээс гадна “JPMorgan Chase”-ийн хөгжиж буй орнуудын бондын өгөөжийн зөрүүг хэмждэг индекс 2007 оноос хойших доод түвшинд хүрээд байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш хөрөнгө оруулагчид эдгээр бондын худалдан авалтаа тогтмол нэмэгдүүлсээр байгаа бөгөөд 2026 онд ч энэ хандлага үргэлжлэхээр байна.

    Cэтгэгдэл бичих