
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
С.Жаргалмаа
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
С.Жаргалмаа
“Codelco”-ийн гол уурхайн гарц ойрын жилүүдэд өсөхгүй байх төлөвтэй
James Attwood
Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 23 15:30
105
Зургийг: Cristóbal Olivares/Bloomberg
(Bloomberg) -- “Codelce” компанийн Чили дэх хамгийн том уурхайд гарсан ослын улмаас зэсийн гарц нь ойрын хэдэн жилд одоогийн түвшинд хадгалагдах төлөвтэй байгааг мэдээллээ.
“El Teniente” уурхайн үйлдвэрлэл 2030 он хүртэл жилд 300 мянга орчим тонн байх төлөвтэй гэж тус компани баасан гарагт мэдээлсэн байна. Тус уурхайн зэсийн гарц 2024 онд 356 мянган тонн байсан аж.
Харин өнгөрсөн оны долоодугаар сард болсон дэлбэрэлтийн улмаас зургаан хүн нас барж, компанийг гүний уурхайн олборлолтын төлөвлөгөөгөө эргэн харахад хүргэсэн юм.
Томоохон далд уурхайн үйлдвэрлэл зогсонги байдалд орох төлөвтэй болсон нь зэсийн үнэ дээд түвшинд хүрэхэд нөлөөлсөн нийлүүлэлтийн хомсдолын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Cэтгэгдэл бичих