logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    “Мандал даатгал” ХК-ийн цэвэр ашиг 57.1 хувиар өсөж, ₮13.1 тэрбум хүрэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 23 14:30
    252

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    “Мандал даатгал” ХК-ийн цэвэр ашиг 57.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. 2025 онд нөхөн төлбөрийн зардал нь өндөр дүнгээр нэмэгдсэн хэдий ч “Мандал даатгал” компани ашигт ажиллагаагаа нэлээд хэмжээгээр нэмэгдүүлж чадсан байна.

    Аудитлагдсан санхүүгийн тайлангаас харвал өнгөрсөн оны цэвэр ашиг нь 13.1 тэрбум төгрөг хүрчээ. Харин үйл ажиллагааны ашиг нь 28 хувиар нэмэгдэж, 27.5 тэрбум төгрөг хүрсэн нь сүүлийн жилүүдэд даатгалын салбар сэргэж байгаа дүр зургийг харуулж байна.

    Түүнчлэн тус компани хөрөнгө оруулалтаа 28 тэрбум төгрөгөөр эрс нэмэгдүүлж, 77 тэрбум төгрөг хүргэжээ. Үүнээс тайлант хугацаанд 9.5 тэрбум төгрөгийн өгөөж хүртсэн нь онцлох үзүүлэлт болж байна.

    Cэтгэгдэл бичих