logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Томоохон банкнуудын шатах түлшний салбарт олгох санхүүжилт нэмэгдсээр байна
    Alastair Marsh
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 23 14:00
    269

    Зургийг: Jeenah Moon/Bloomberg

    Pew Research Center: Инфляц, дайн, цагаачлалын асуудал сонгогчдын хувьд илүү чухал байна

    (Bloomberg) -- Хоёр жил хүрэхгүй хугацаанд “Citigroup”-ийн шатах түлшний салбарт зээл болон бондоор олгосон санхүүжилтийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. 2024 онд шатах түлшний санхүүжилтээрээ “Citigroup” банкнууд дундаас долоодугаарт эрэмбэлэгдэж байсан бол өмнөх онд эдгээр хэлцлүүд эрчимжиж, 16 хувиар нэмэгдсэнээр дөрөв дэх хамгийн том санхүүжүүлэгч нь болжээ.

    2024 оны зун өрнөсөн шатах түлшний эсрэг жагсаалын үеэр “Citigroup” жагсагчидтай итгэлцлийн гэрээ байгуулахад нээлттэй гэдгээ хэлж байсан аж.

    Харин одоо бол жагсагчид зорилго нь хэт нарийн дээрээс нь нийгэм болон эдийн засгийн асуудлуудаас тусгаарлагдсан байсан гэж үзэж байна.иймд зөвхөн тодорхой компаниуд бус эрчим хүчний салбарыг хамарсан асуудал гэж тодорхойлох нь зүйтэй гэж тодотгож буй.

    2022 онтой харьцуулахад өнгөрсөн онд уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн том асуудлын нэг хэмээн үзэж буй чинээлэг орнуудын сонгогчдын тоо нэлээд буурсныг “Pew Research Center”-ийн судалгаа харуулж байна.

    Түүнчлэн инфляц, дайн болон цагаачлал нь сонгогчдын хувьд илүү тулгамдсан асуудал болж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих