logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    “Nvidia” санхүүгийн сайн тайлан танилцуулсан ч хувьцааны ханшид нь дэмжлэг болохооргүй байна
    Carmen Reinicke
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 23 13:30
    252

    Зургийг: Bridget Bennett/Bloomberg

    (Bloomberg) --  Сүүлийн жилүүдэд “Nvidia” компанийн хувьцааны ханшийн эрчимжилт АНУ-ын хөрөнгийн зах зээлийг түүхэн дээд түвшинд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн ч хиймэл оюунд хандах эргэлзээ нэмэгдэхийн хэрээр компанийн санхүүгийн тайлангаас үл хамааран хувьцааны ханшид нь дарамт учрах эрсдэлтэйг “Wall Street”-ийн шинжээчид анхааруулж байна.

    Энэ сард бараг хөдөлгөөнгүй арилжаалагдаж буй тус компанийн хувьцааны ханш IV улирал эхэлснээс хойш 1.7 хувиар өссөн нь “S&P 500 Index”-ийн 3.3 хувийн өсөлтөөс харьцангуй бага дүн боллоо.

    Энэ нь хиймэл оюуныг хөгжүүлэхэд зарцуулж буй хэдэн зуун тэрбум ам.долларын зардалд санаа зовсон хөрөнгө оруулагчид технологийн томоохон компаниудаас хөрөнгөө татаж эхэлсэнтэй холбоотой аж.

    Үүнээс гадна хөрөнгийн зах зээлд гаднын олон эрсдэл давхар нөлөөлж, хувьцааны үнэд дарамт бий болгож буйг “Northwestern Mutual Wealth Management” тодотгож байна.

    Cэтгэгдэл бичих